Си даргаас болж айлчлалаа хойшлуулав

img

Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн XIV Далай лам АНУ-д хийх шашны айлчлалаа тодорхойгүй шалтгааны улмаас хойшлуулсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Далай лам ирэх сарын 14-20-ны өдрүүдэд АНУ-д айлчлахаар төлөвлөж байсан ч айлчлалаа ирэх оныг хүртэл хойшлуулсан байна. Тэрбээр айлчлалаа хойшлуулсан шалтгаанаа тайлбарлаагүй ч эрүүл мэндийн байдалтай холбоотой хэмээн хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ.

 

Харин барууны хэвлэлүүд Далай лам айлчлалаа хойшлуулсан гол шалтгааныг АНУ-д төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй холбон тайлбарлаж байна. “Си даргаас болж дээрхийн гэгээнтэн айлчлалаа хойшуулсан. Обама, Хятадтай олон салбарт хамтран ажиллах гэрээ байгуулахын тулд дээрхийн гэгээнтнийг хэсэг хугацаанд хүлээн авахаас татгалзсан” гэж ойрын эх сурвалж “CNN” агентлагт ярьжээ.

 

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Далай лам АНУ-д айлчлахад Ерөнхийлөгч Обама Цагаан ордондоо хүлээн авсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Энэ хүн энхийг сахиуулагч биш а харин жинхэн хаглан бутаргагч. Олон хүний амь насаар тоголсон АНУ-ын Тагнуулын Төв Газрын тэжээвэр нохой. Ирээдүйд энэ далай лам гэх институц бүр мөсөн үгүй болно гэдгийг дэлхий даяаараа мэдэрч эхэлсэн. Далай лам гэх амьд бурханд хандах хандлага ч их өөр болсон. Батган суусан газар бүрт баастай хүндээр бие засах.
2015-09-28