Иргэдэд ажлаа тайлагнаж байна

img

УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ өдрүүдэд Баянзүрх, Налайх дүүрэгт ажиллаж буй.

 

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн  1, 2, 3, 5, 6, 8, 9, 10, 13, 15,16,19,21,22,25,26 дугаар хорооны иргэдтэй уулзаж хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудаар санал солилцохын зэрэгцээ өөрийн ажлаа тайлагнажээ.

 

Уулзалтад ирсэн иргэдийн зүгээс дэд бүтэц болон шугам сүлжээний засвар үйлчилгээ сайн хийгдсэн, гэхдээ хороонд хийх ажилд иргэдийн санал асуулгыг авч ажиллахыг хүсч буйгаа дуулгасан байна.

 

Тэрээр иргэдийн бүлгүүдтэй хамтарч тохижилтын ажлууд хийж эхэлсэн гэдгийг  дуулгаад, иргэдээс ирсэн саналыг холбогдох албан байгууллагад уламжилж яаралтай шийдвэрлэх талаар анхаарч ажиллахаа мэдэгдсэн аж.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
oligarhuudin shoy
2015-09-28