Порошенког үл хүндэтгэв

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Нью Йорк хотноо зохион байгуулагдаж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралд оролцож, илтгэл тавьсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.
Порошенко “Украины зүүн хязгаарын хямрал болон Оросын түрэмгийлэл” гэх сэдвээр илтгэл тавих үед танхимд сууж байсан Оросын төлөөлөгчид Ерөнхийлөгчийг үл тоож, танхимыг орхин гарчээ.
Танхимыг орхин гарсан шалтгаанаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дэх ОХУ-ын төлөөлөгч Виталий Чуркин “Украины төрийн тэргүүний тавьсан илтгэл нэг улс руу чиглэхээс гадна хуралдаантай ямар ч холбоогүй байсан. Бидний үйлдэл шударга, цаг үеэ олсон шийдвэр байсан” гэж хэлжээ.
Хэдхэн цагийн дараа АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгчид уулзах билээ. Тэд Украин, Сирийн асуудлаар ярилцах юм. Энэхүү уулзалтад Порошенко оролцох эсэх нь тодорхойгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ