Өнөөдөр болох үйл явдлын тойм

08:30 цагт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Ойчдын гудамжинд 240 хүүхдийн ортой, 225 дугаар цэцэрлэг нээлтээ хийнэ. Энэхүү цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэлснээр дүүргийн 16, 18 дугаар хорооны хамран сурах тойргийн 300 хүүхэд шинээр цэцэрлэгт хамрагдах боломжтой боллоо. Утас 9664-6863, 99767480, 91209950
Хангарди ордны 14 давхарт
09:00 цагт НИТХ-ын ээлжит 29-р хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
"The Corporate Hotel & Convention Centre"-т
09:00 цагт “MNSEC-2015 Мэдээллийн аюулгүй байдал"-ын өдөрлөг, "ХАРУУЛ ЗАНГИ-2015" тэмцээний сүүлчийн шат болно. Утас: 88902020, 90198918
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд
10:00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан байрны нээлт болно. Утас 99050303
МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд
11:00 цагт Монголын Дүлий Иргэдийн нийгэмлэгээс зарласан "Монгол дохионы хэлний эрхтэйгээр бидний хүүхдүүд чадна" нээлттэй чуулга уулзалтын талаар болон тус чуулганаас гаргасан уриаг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Утас: 300995, 99207345
Аврах гал унтраах 10 дугаар ангид
11:40 цагт Гал унтраах 10 дугаар ангид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах ёслолын ажиллагаа болно. Цэргийн гавьяаны улаан тугийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, МУ-ын Шадар сайд Ц.Оюунбаатар нар гардуулан өгнө. Утас: 99107367
Үндэсний Мэдээллийн төвд
12:30 цагт Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг залилсан хэргийн талаар "Иргэдийн Шударга шүүх" ТББ-аас мэдээлнэ.
Гацуурт тосгоны 85 дугаар сургуульд
14:00 цагт “Сургуулийн дотуур байрны тулгамдсан асуудал” уулзалт хэлэлцүүлэг болно. Автобус 13.30 цагаас Соёлын төв өргөөний араас хөдөлнө.
ШУТИС-ийн Төв номын сангийн 405 тоот өрөөнд
14:00 цагт "Нийгмийн салбар дахь өөрчлөлт, шинэчлэлтийн менежмент ирээдүй судлал" сургалт, семинар болно. Утас: 11-320784, 99104043, 9667988
СЭТГЭГДЭЛ БИЧИХ