50 зорчигч сураггүй болжээ

Энэтхэгийн зүүн хэсгийн Кампрум мужид байрлах Ассам голд тэмцээнд оролцож байсан завинууд осолдож, 50 хүн сураггүй алга болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Завинуудад ойролцоогоор 150 хүн зорчиж явжээ. Осолдсон завинууд даац хэтэрсэн мөн хөдөлгүүрийн хэсэгт нь догогдол үүссэн учир бариандаа хүрч чадалгүй голд живцгээсэн байна. Мөн нэг моторт завь осолдож, гурван хүн сураггүй алга болжээ.
Аврагчид шуурхай ажилласаны үр дүнд 20 гаруй хүнийг аварч, аюулгүй газар байршуулсан байна. Сураггүй болсон иргэдийг хайж эхэлсэн бөгөөд ослын үеэр хүний амь нас эрсдээгүй хэмээн аврах албанаас мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ