Хөгцөрч муудсан “Гоё” ундаа худалдаалж байжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнгөрөгч долоо хоногийн мэдээг ирүүлснийг хүргэж байна.
Томуу төст амьсгалын замын үрэвслийн өвчлөлийн тохиолдол нэмэгдэж улсын хэмжээний амбулаторийн үзлэгт 5.6 хувийг эзлэж байгаа аж. Тиймээс улиралын томуугийн вакцин хийх ажлыг эхлүүлж, эрсдэлтэй хүн амыг хамруулахад анхаарч эхэлсэн байна.
Одоо амьсгалын замын томуу төст өвчнүүд улиралын чанартай гарах болсноор вирусын халдвараар ойр ойрхон өвчилж байгаа хүүхдүүдийн дархлаа суларч, өвчилсөн хүүхдүүд хүндэрч болзошгүй тул анхаарах шаардлагатай байгаа аж.
2015-2016 онд менингококкт халдвар буюу тууралтат халдвар нэмэгдэж болзошгүй прогнозтой байгаа тул менингококкт халдвар, томуу, томуу төст өвчний талаарх мэдлэг мэдээлэлтэй болохыг зөвлөжээ.
Цочмог цусархаг суулгалтын хамшинж олон жилийн дунджаас 2.7 дахин өндөр байгаа боловч тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо хоног дараалан буурч байгаа юм байна.
Оны эхнээс тоолсон 38 дах 7 хоногт нийт 8 төрлийн халдварт өвчний хамшинж, сэжигтэй 267 тохиолдол мэдээлэгдсэн аж. Мэдээлэгдсэн хамшинж, сэжигтэй тохиолдлын 56.5 хувийг цочмог цусархаг суулгалтын хамшинж, 13.1 хувийг цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж, 13.1 хувийг цочмог усархаг суулгалтын хамшинж, 10.5 хувийг цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж тус тус зонхилон эзэлжээ.
Энэ долоо хоногт Улаанбаатар хотоос 6 төрлийн хамшинж, сэжигтэй 227 тохиолдол бүртгэгдсэн нь улсын хэмжээнд мэдээлэгдсэн тохиолдлуудын 85 хувийг эзэлж байна. Үүнээс 62.5 хувийг цочмог цусархаг суулгалтын хамшинж, 14.1 хувийг цочмог халууралт, цэврүүт тууралттай өвчний хамшинж, 10.1 хувийг цочмог халууралт, тууралттай өвчний хамшинж эзэлж байна.
Мэдээлэгдсэн хамшинжүүдээс цочмог цусархаг суулгалтын хамшинж 1-4 насанд, цочмог усархаг суулгалтын хамшинж 1-4 насанд, цочмог халууралт, цэврүүт тууралтат хамшинж 1-4 насанд, цочмог халууралт тууралттай өвчний хамшинж 15-24 насанд, цочмог шарлалттай өвчний хамшинж 25-44 насанд илүүтэй бүртгэгдсэн байна.
Мөн тус эмнэлгийн үйл явдлын тандалтын мэдээгээр “Гоё” ундаа хөгцөрч, муудсан байсан тухай нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан байсныг иргэдэд сэрэмжлүүлэг болгон өөрийн http://www.nccd.gov.mn/ цахим хуудсанд нийтэлснийг хүргэж байна.
Бичлэгийг доорхи линкээр орж үзнэ үү
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ