Авто замын боомтуудыг хаана

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автозамын боомтуудыг баярын өдрүүдэд хаадаг билээ.
Тус хэлэлцээрт манай улс Цагаан сар, Март, Эх үрсийн баяр, Наадам, Улс тунхагласны баяр зэрэг баяруудаар хил хаадаг юм.
Харин БНХАУ-ын хувьд нэгдүгээр сарын 1, цагаан сарын шинийн 1-3, тавдугаар сарын 1-3, аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд хилийн боомтоо хааж байхаар тогтсон байдаг аж.
Тэгвэл ирэх сарын сарын 1-3 ний өдрүүдэд тус улстай хил залгаа авто замын боомтууд хаагдах бөгөөд агаарын болон төмөр замын боомтууд хэвийн горимоор ажиллах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ