Амралтын өдрүүдэд 1081 зөрчил бүртгэгджээ

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж буй.
Энэ хүрээнд 2015 оны есдүгээр сарын 25-27-ний өдрүүдэд нийт 1081 зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 239 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 842 зөрчил бүртгэгджээ.
“Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөний зөрчил буурч байгааг албаныхан хэлж байна.
Харин дээрх өдрүүдэд улсын ямар дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчсөн болохыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн http://www.ubits.mn/?p=9424 цахим хуудаснаас дэлгэрэнгүй харах боломжтой юм.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ