Байрны хүүхэд хоногт 2315 төгрөгийн нормтой

img

 

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо буюу Гачууртын 85 дугаар сургууль дээр өнөөдөр “Дотуур байрны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт БСШУЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд залуучуудын газар, Баянзүрх дүүргийн Тамгын газар болон НЛМ-Норвегийн тусламжийн байгууллагын Хүүхдийн эрх хөгжил II төслийнхөн зэрэг холбогдох байгууллагууд оролцов.

 

Энэ хичээлийн жилийн хувьд улсын хэмжээнд 33 мянга гаруй хүүхэл дотуур байранд амьдарч байгаа нь өмнөх жилүүдээс буурсан үзүүлэлт гэнэ. Уг нь улсын хэмжээнд 38-39 мянган хүүхэд дотуур байранд амьдрах боломжтой аж. Дотуур байранд амьдрах хүүхдийн тоо жилээс жилд бууоч байгаа нь хүртээмжнээс биш дотуур байрны үйлчилгээнээс хамаарч байна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

 

Нөгөө талаар 6 настанууд дунд сургуульд суралцах болсноор хүүхдээ даган сум багт ирж амьдрах эцэг эхийн тоо нэмэгдэх, танил ах дүү хамаатныдаа амьдрах “тавиул хүүхэд” болон гэр барин өрх толгойлон амьдрах хүүхдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.

 

Тухайлбал, Ховд аймгийн хувьд 2015 оны байдлаар айлд амьдардаг хүүхдийн тоо дотуур байранд амьдардаг хүүхдээс олон буюу 1983 байгаа бол гэр барин өрх толгойлон 596 хүүхэд амьдарч байгаа юм байна.

 

Дотуур байранд амьдардаг хүүхэд жилийн есөн сард нь гэрээсээ хол амьдардаг хоёр дахь гэр гэдэг утгаараа ая тухтай, хүүхэд сурч боловсрох хөгжих боломжтой байх ёстой. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдэд нэн шаардлагатай юм бол шим тэжээлтэй хоол хүнсээр хангагдах.

 

Тэгвэл өнөөдрийн байдлаар дотуур байрны нэг хүүхдэд ногдох хоолны зардал 2315 төгрөг. Уг нь хүүхдийн хоногт авах шимт бодисын хэрэгцээг  2015 оны зургаадугаар сарын байдлаар хүнсний бүтээгдэхүүний үнэд харьцуулан тооцвол дотуур байрны нэг хүүхэд хоногт 3820 төгрөгийн хоол хүнс хэрэглэвэл зохистой хэмээн хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа.

 

Хэлэлцүүлэг өрнүүлсэн 85 дугаар сургуулийн Баянзүрх дүүргийн ЕБС-иуд дундаас дотуур байртай ганц сургууль нь юм байна. Тус сургуулийн дотуур байранд Гачуурт тосгон орчмын амуудад амьдардаг малчин өрхүүдийн 100 орчим хүүхэд амьдардаг гэнэ.

 

Орон нутгийн сургуулийн дотуур байранд амьдардаг хүүүхдүүдээс амралтын өдрүүдэд гэртээ харьж амьдардагаараа ялгаатай ажээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд тус сургуулийн дотуур байранд амьдардаг тэргүүний сурагчдад ном сурах бичиг бэлэглэсэн юм.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ