Өнөөдөр болох үйл явдлын тойм

"The Corporate Hotel & Convention Centre"-т
09:00 цагт “MNSEC-2015 Мэдээллийн аюулгүй байдал"-ын өдөрлөг, "ХАРУУЛ ЗАНГИ-2015" тэмцээний сүүлчийн шат үргэлжилнэ. Утас: 88902020, 90198918
Үндсэн хуулийн цэцэд
09:30 цагт УИХ-ын сонгуулийн хуулийн зарим заалт /26.6/ Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар үүсэн маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцэнэ.
ХХААЯ-д
10:00 цагт Өмгөөлөгч Г.Батбаяр Халх голд чөлөөт бүс байгуулах асуудлаар Р.Бурмаа сайдыг халз мэтгэлцээн, хэлэлцүүлэгт дуудаж буй албан бичгийг өгнө. Утас 96669570
Төрийн ордны Б танхимд
10:00 цагт МАХН-ын хурал болно. Хуралд МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, бусад удирдлагууд оролцоно.
Чингисийн талбайд
10:00 цагт “Хөдөлмөр-хөгжлийн түлхүүр” намрын хөдөлмөрийн яармаг болно. Уг яармагийг Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв хамтран зохион байгуулж байгаа тул сайд дарга нар оролцоно. тас: 91915340
НЗДТГ-ын А зааланд
10:00 цагт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчдийн хуралтай. Хурлаар НИТХ-ын дарга Д.Баттулга төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төслийн ажлын явц болон тулгараад буй асуудлуудтай танилцаж, шаардлагатай чиглэл, үүрэг даалгаврыг өгнө. Утас: 99979799
Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа
11:00 цагт Монголын моно жүжгийн төвөөс санаачлан Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Улсын Драмын Эрдмийн Театр, Монгол мөрөөдөл клубтэй хамтран зохион байгуулж буй "The Parade of Winners" буюу "Ялагчдын цуваа" моно жүжгийн олон улсын фестиваль энэ сарын 30-наас аравдугаар сарын 6-ныг дуустал Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбогдуулан хэвлэлийн бага хурал болно. Утас: 96117878
Уул уурхайн яамны хурлын танхимд
11:00 цагт Уул уурхайн сайд Р.Жигжид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. Шатахууны үнэ буурах эсэх болоод Хайгуулын тусгай зөвшөөрөл цахимаар олгох явцад гарсан гэтмлийн талаар мэдээлэл хийнэ.
Алдар спорт хорооны зааланд
11:20 цагт Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооноос Дэлхийн цэргийн спортын VI тоглолтонд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол болно. Утас: 99160187, 99121715
Эрүүл мэнд, спортын яамны 204 тоотод
12:00 цагт "Цэвэр агаар-Эрүүл амьдрал" уриан дор зохин байгуулагдах "Утаагүй нийслэл 2015" бүх нийтийн марафон гүйлтийн тэмцээний талаарх мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 99991633, 91000900
"Тусгаар тогтнол"-ын ордны 6 давхарт
12:00 цагт Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлэг Нийслэлийн татвартай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ