Сноудан твиттертэй болжээ

АНУ-ын Тагнуулын байгууллагын ажилтан байсан Эдвард Сноудан твиттерт нэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр твиттертээ “Намайг одоо сонсож чадаж байна уу?” гэж жиргэсэн байна. Ганцхан цагийн дотор Сноуданыг 12 мянган болжмор дагасан бол 24 цагийн дараа 710 мянга болон нэмэгджээ.
Сноуданыг реалити шоуны од, олимпийн аварга Кайтлин Женнер, боксчин Майк Тэйсон болон дуучин Майли Сайрус зэрэг алдартан дагасан байна.
Цагаан ордны удирдлагууд Сноуданыг эх орноосоо урвасан хэмээж, эрэн сурвалжилж байгаа юм. Тэрбээр өнөөдрийг хүртэл Орост орогнож, нэгэн технологийн компанид ажиллаж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ