П.Дашийг зөвлөхөөр томилохыг АТГ эсэргүүцэв

img

Авли гатай тэмцэх газраас Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөхөөр томилогдохоор нэр дэвшсэн Пүрэвийн Дашийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэв. 

 

П.Даш нь албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдон нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдсэн, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байна. 

 

Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй этгээдийг нийтийн албанд томилох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болох тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан ажиллах талаар албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонгод хүргүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Grl:
2 ahutlulcood nutagtaa ochij amidadaa
2015-10-08
зочин:
ЗАМЫН ЯАМАНД БАС НЭГ ЯЛТАН ОРСОН ТҮҮНИЙГ ХЭЛЭХГҮЙ АТГ СОХОРОВ УУ. шударга байлдаа
2015-10-01
Grl:
Ymar id shidtei hun be Shadar said Dashas mia amitan um bishu
2015-10-01
zochin:
Icheechee turiin alban ner hynd ynachaad odoo haashaa zytgeed baigaa ium be yaj idehiig l zuvluhgyi ium bol uur iy zuvluh geev.
2015-09-30
Irgen:
Idej uusan ni unen hariutslagaa uursen odoo tegeed bolno gertee suu dahin idmeer sanagdaa yu tetgeweriin uwgun l bn
2015-09-30
Зочин:
Энэ оюунбаатар өөрийгөө хуульч гээд байдаг мөртөлөө ингэж хууль зөрчиж байгаа нь мөнгө агуу их хүчтэйг харуулж байна даа
2015-09-30
оюу:
Оюунбаатараа чи Даштай хамтарч мөнгө идээд хариуг нь өгч байгаа юм уу. АТГ маш зөв шийд гаргасан байна. Дашаа идэх хугацаа чинь дууссаагүй юм уу. Шоронд авсан авлигачдыг төрд бүү оруул. Ажлаа хийж чадахгүй бол Оюунбаатараа чи зайгаа тавьж өг Хүн чанаргүй хүн байна лээ
2015-09-30
Зочин:
Dash gdg novsh amilaj bh shiv! Enhbayar garch avilgalchid amilah shiv!
2015-09-30
Өмгөөлөгч:
Төрийн дээд бодлогод Эрүүгийн Өмгөөлөл байх ёсгүй шүү, Шадар сайд болсон хүн сэтгэл зүйн хувьд эрүүгийн хэргийн өмгөөлөгч шиг л байна даа,,, Энхбаяр дарга ч тэр, Одоо энэ төрийн өндөр ёс зүйг умартаж байгаа нь өөрөө том факт
2015-09-30
Зочин:
Шийтгүүлвэл шагнадаг юм уу, Даш бол Онцгой байдлын үнэт зүйлийг үгүй хйисэн ГАР ш дээ, Бөөн хэл ам, ашиглал, хор найруулалт, Энэ үеэ өнгөрөөсөн нөхрийг одоо ингээд хажуудаа дагуулаад л хэл ам болоод байхаа болиоч ээ, Шадар сайд өөрөө наад заваан өвгөнтэйгөө хамт зайлаад өгөх юм уу?????
2015-09-30
Зочин:
YOS SURTAKHUUN GEJI AIKHAWTAR YUM BAIDAG YUM , MALAA .
2015-09-30
ZOCHIN:
DASH GENERAL YALAA EDLEED DUUSSAN BOL ATG END YAMAR PADLII BAINA AA… DASH GENERALYG BYX NASAARAA GAZAR SHIRTEED YAVJ BAIX ESTOI GEJ ATG UZEED BAIGAA YUM UU ???
2015-09-30