Хаж мөргөлийн үеэр 1000 хүн амиа алдаагүй

Саудын Араб улсын Мекка хотноо уламжлал болон зохион байгуулагддаг хаж мөргөлийн үеэр 1076 хүн амиа алдсан хэмээн барууны хэвлэлүүд мэдээлснийг тус улсын удирдлагууд эрс үгүйсгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хаж мөргөлийн үеэр 769 хүн амиа алдсан хэмээн Мекка хотын Цагдаагийн газраас мэдэгдсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Мекка хотоос таван км-ийн цаана байрлах Мина гэх хотод олон сая мөргөлчид чулуугаар чөтгөрийг хөөх шашны зан үйлдэж байхад багана нурж, эмх замбараагүй байдал үүсч, олон хүн нэгнийхээ хөлд амиа алдсан юм.
Гэнэтийн ослын улмаас тус улсын удирдлагууд хаж мөргөлийг зогсоож, мөргөлчдийг хүчээр тараасан билээ.
Мөн орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр Саудын Арабын удирдлагууд хохирогчдод мөнгө өгнө гэх мэдээллийг үгүйсгэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ