Хөрөнгийн бирж шинэ боломж санал болгоно

img

Монголын хөрөнгийн биржээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн 12, 28, 52 долоо хоногийн хугацаатай Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар нийт 400 гаруй тэрбум төгрөгийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийгээд буй аж. 


Тэгвэл Хөрөнгийн биржээс Засгийн газрын үнэт цаасны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засагт богино хугацаат зээлийн хүүгийн хэмжээг бодитоор тогтоох, хөрөнгө оруулагчдад худалдан авсан үнэт цаасыг хугацаанаас нь өмнө үр ашигтай нөхцөлтэйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулах шинэ боломжийг бий болгохоор болжээ. Ингэхдээ ирэх сараас эхлэн “буцаан худалдан авах нөхцөлтэй репо арилжааг” зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ