МАХН-ын төлөөлөгчдийн зөвлөгөөн болж байна
2015-09-30

Гэрэл зургийг MPA.MN

 

МАХН-ын   аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатарт чуулж байна. Тус намыхан төлөөлөгчдөө оролцуулсан зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгуулж байгаа юм. Энэ  зөвлөгөөнд МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцож байна.

 

Зөвлөгөөнөөр  УИХ-ын гишүүн, Шадар сайд Ц.Оюунбаатар “Хүний эрх, улс төрийн хэлмэгдүүлэлт” сэдвээр илтгэл тавив.

 

УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн тухай хуулийг баталсан. Өршөөлийн хуулийн хүрээнд 2000 шахам иргэн суллагдана. Улсын хэмжээнд шоронд хоригдож байгаа 8000 орчим иргэн бий. Тэдний 2000 шахам нь урьдчилан хорих төвд саатуулагдан, хоригдож байгаа иргэд бол үлдсэн 6000 нь шүүхээс ял сонсон хоригдож буй ажээ. Жилийнх нь зардал 40 тэрбум төгрөг болдог. Өршөөлийн хуулийг баталснаар 2000 шахам иргэн суллагдсанаар төсөвт суух зардал 20 орчим тэрбум төгрөгөөр буурах бололцоотой аж.

 

-Эрүүгийн хуульд эрх зүйн зарчмын өөрчлөлт хийх шаардлагатай. Ингэхгүй бол хүний эрхийн ноцтой зөрчлүүд буурахгүй байгаа. Гэмт хэрэг хийсэн хойно нь биш хийхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аль ч шатны байгууллага ажиллахаа больсон. Үүнээс болж гэмт хэргийн зөрчил буурахаа больсон. Мөн зөрчилд хамаарахуйц хэргээр бусдыг шууд хорьдог. Нөгөө талдаа хоригдож байгаа иргэн нь эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алддаг. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил рүү оруулж байна.Иймээс эрх баригчид өш хонзонгоо мартаад, урьдын явдлаа мартаад Эрүүгийн хуульд зарчмын өөрчлөлт хийх чиглэлд ажиллах ёстой. Ийм шинэчлэлийг парламент дахь улс төрийн намуудын зөвшилцлөөр гарах ёстой хэмээн  Шадар сайд илтгэлдээ дурдлаа. 

 

Тэрбээр “Авлигын хэргээр шоронд 40 гаруй хүн ял эдэлж байгаагийн дийлэнх нь нягтлан, нярав зэрэг албан тушаалынх байгаа. Хамгийн том албан тушаалтай нь яамны Төрийн нарийн бичгийн дарга алба хашиж байсан. Намаар нь хөөж үзвэл 20 шахам нь МАН-ынх, 7-8 нь Ардчилсан намынх гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Зөвлөгөөн түр завсарлаад үдээс хойш үргэлжлэх юм. Үдээс хойшхи зөвлөгөөнөөр МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэлт тавих ажээ.  

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
энхбаяр дарга хуучин суудалдаа очих нигуртай бна мэргэнд бууж бна би харж бна.
2015-10-01
зочин:
энхбаяр дарга хуучин суудалдаа очих нигуртай бна мэргэнд бууж бна би харж бна.
2015-10-01
зочин:
энхбаяр дарга хуучин суудалдаа очих нигуртай бна мэргэнд бууж бна би харж бна.
2015-10-01
Зочин:
хоригдож байгаа иргэн нь эмнэлгийн тусламж авч чадахгүй амиа алддаг. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил рүү оруулж байна.
2015-09-30
zochin:
ed nar yugaa zovloh ve dee
2015-09-30
zochin:
darga nariig ezgvid ih yum bolj bgaa uhaantai yum bh daa zailuul Ulaan kommunistuud 16 ond say say mongo tsatsasan ch dahin garahgvi svvlchiin udaa garsan darga naraa naanaa huralduuljh selmen baishindaa tansagluulaad ch nemergvi dee zailuul
2015-09-30
zochin:
ENHBAYR selmen baishingaa tebreed zvgeer bj bj blohgvi bgaa yum bh daa zvgeer orson mongo no zvgeer es suulgaj bui ..kkk
2015-09-30
Mongol hun:
N Enkhbayar shig tulhtai uls turch mongol ulsad heregtei bolohoos Tsy Hua Hordorj shig hulgaich mongoliin turd hereggui ee!!!!!!
2015-09-30
Зочин:
Яаасан их айцгаах юм вэ зугээр л орхиод харах хэрэгтэй
2015-09-30
Zochin:
Enkhbayar idsen uusan munguuruu neg togloj bna daa!AHIJ tur zasagt oroh gej uhej bna daa!Shunal n ihdeed shulmas bolsniig ard tumen harj bna.
2015-09-30