С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

img

УИХ-ын намрын чуулган нээлтээ хийлээ. Одоо УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Харин үдээс хойш 14.00 цагаас хоёр байнгын хороо хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг ажилдаа хариуцлагагүй хандсан, төрийн албан хаагчийн ёс зүйг үл тоомсорлосон гэх үндэслэлтэй огцруулах төслийг өргөн бариад буй юм. 

 

Мөн энэ байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын тухай хуулийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ.

 

Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар 

 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх;

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
xeden balai ymnuud orshooliin xuulia xurdan shiideech.Nobsh ymaa
2015-10-01