Ганцаараа тоглож байсан хүү осолд өртжээ

img

Байрны гадна харгалзах хүнгүйгээр ганцаараа тоглож байсан хүү зам тээврийн осолд өртжээ.

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Их тойруу 11 б байрны урд замд Т.Спринтер маркийн авто машины жолооч Г, явган зорчигч 4 настай эрэгтэй М-г мөргөж гэмтээсэн байна.

 

Явган зорчигч М нь ганцаараа гадаа тоглож байжээ. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ зориулалтын хамгаалалтын бүс, хамгаалах суудлыг хэрэглээгүйгээс хүүхэд зам тээврийн осолд өртөх явдал буурахгүй байна. Иймд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гадаа орхихгүй байхыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

HUDUUNII MALNUUD:
porter unasan huduunii malnuud ... mashin hyamdarsanaas bolj yavgan yavchih soyolgui humuus mashin unaad ,, huuhduudiin amiar togloj baina sh dee
2015-10-01
Зочин:
жолоочийн буруу ш дээ. юу хуцаад байгаа юм бэ? хүүхэд байгааг харсаар байж мөргөж байдаг яадаг мал вэ? ер нь явган зорчигч өөрөө машин руу гүйж ордоггүй. үхэх гэж байгаа юм шиг давхисан мал шиг жолоочийн буруу хамгийн их бий шүү. 4 замын уулзвар болгон дээр ногоон гэрлээр гарах гэхээр нэгдүгээр эгнээсээ машинууд гарч ирээд дайрч алчих гээд хэцүү юмаа
2015-10-01