”Ахмадын баяр”-ын өдөр

Өнөөдөр дэлхийн Ахмадын баярын өдөр. НҮБ-ын Ерөнхий асамблей 1992 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласан.
Үүний дагуу манай улс 1992 оны энэ өдрөөс "Ахмадын баяр"-ыг тэмдэглэсээр, өнөөдөр 23 дахь жилтэйгээ золгож байна.
“Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан энэ өдөр НЗДТГ, Геронтлогийн үндэсний төвтэй хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгийн үеэр нийслэлийн ахмад настнуудыг нарийн мэргэжлийн баг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, халамжийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ