С.Баярцогт буруутай

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн. Чуулганы дараагаар УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж байна. УИХ дахь бие даагч гишүүд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах өргөдлийг өргөн барьсан. Бие даагчид С.Баярцогтыг огцруулахыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Ачуулсан бараагаа тооцохоор 2014 онд манай улс дэлхийд хөгжлийн хурдацаараа тэргүүлэгч 3 дахь улс орсон. Тэгсэн хэрнээ 21 тэрбум доллар буюу 40 их наяд төгрөгийн өртэй улс болсон. Энэ бүхэнд С.Баярцогт тэргүүтэй улс буруутай гэлээ.
Төсвийн тодотголын тухайд “Дэд бүтцийн яамыг Уул уурхайн яам, Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам тээврийн яам гэсэн дөрвөн хэсэг болгосон. Үүний цаад шалтгаан нь улс төрийн бялуу хуваалт байсан. Эдгээрээс таналт хийх бололцоотой” гэв. Үүний зэрэгцээ ахмадын тэтгэвэрт 13 тэрбум төгрөг төсөвлөдөг хэрнээ зөвлөгөө авах нэрээр гадны хоёр иргэнд 17 тэрбум төгрөг өгдөг зэрэг үрэлгэн байдлыг хязгаарлах бололцоотой. Түүнчлэн хэмнэлтийн горимд боловсрол, эрүүл мэндийн салбарыг хамруулж болохгүй хэмээн үзэж байгаагаа аж.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар харин цалин нэмэхгүй байх шийдвэрийг эсэргүүцэж байлаа. “Цалин, тэтгэвэр тэтгэмж гэдэг бол эдийн засгийг тэлж, ажлын байрыг хадгалж үндсэндээ хэрэглээний зээл ард иргэддээ өгч байгаа гэсэн үг. Тэр үндэс суурь дээр олон ажлын байрыг хамгаалж байдаг” гэсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ