Орос хэт даврагчдад цохилт өгөхгүй байна

img

Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй “Халифын вант улс” бүлэглэлийн эсрэг ОХУ нэгдэж, агаараас цохилт өгч эхэлсэн тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдлээ. Тэрбээр “Орос хэт даврагчдад цохилт өгч, олон сая хүнийг аврахаар төлөвлөж байна. Орос ялалт байгуулах хүртэл цохилтоо үргэлжлүүлэх болно” гэж хэлжээ.

 

“TASS” агентлагийн мэдээлснээр “Оросын тусгай хүчин хэт даврагчдад цохилт өгч буй 2-3 минутын видео бичлэгүүд “youtube.com” дээр байршиж эхэлсэн” гэсэн байна. АНУ-ын Засгийн газар Оросын цохилт өгч буй газруудад хэт даврагчид хяналтаа тогтоогоогүй харин Сирийн сөрөг хүчний хяналтад байдаг бүс нутгуудад агаараас цохилт өгч байна гэж буруутгажээ.

 

Оросын сөнөөгч онгоцууд өчигдөр Сирийн Кафр Залида мужид агаараас цохилт өгчээ. Цагаан ордноос мэдээлснээр энэхүү мужид хэт даврагчид бус сөрөг хүчин байршдаг гэв.

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Орос хэт даврагчидтай бус Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын гол өрсөлдөгч сөрөг хүчинд цохилт өгч байна. Тагнуулын мэдээллээр Оросын агаараас цохилт өгч буй бүс нутгуудад хэт даврагчид байхгүй” гэсэн бол ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Бид сайтар судалгаанд үндэслэн агаараас цохилт өгч байгаа” гэж хариу мэдэгдсэн байна.

 

Пентагоны тэргүүн Эштон Картер хүртэл Засгийн газартайгаа адилхан бодолтой байгаа бөгөөд тэрбээр “Орос хэт даврагчдад цохилт өгөхгүй байна” гэж хэлжээ. Батлан хамгаалахын төлөөлөгчдийг Москва руу илгээсэн болохоо Картер өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
chinii zuv ter anu ch bumbugduh heregtei haha
2015-10-03
Зочин:
ASSADIIN ESREG BOLGONIIG HUIS TEMTREH HERTEGTEI ISLAMIIN ULSIIG SANHUJUULEED BAIGAA AMERIKIIN GAR HOL BOLOH SAUDIIN ARAB TURK 2-IIG CH GESEN SAIN BOMBOGDOH HEREGTEI
2015-10-02
Зочин:
chinii zuv ter anu ch bumbugduh heregtei haha
Зочин:
Өнөөдрийн мэдээгээр Оросын онгоцууд ISIS ийн инфраструктурыг устгасан байна. 2 хон өдрийн дотор шүү дээ. Тэгэхээр юу гэсэн үг вэ, АНУ террористуудын эсрэг юу ч хийгээгүй ээ гэсэн үг. Мэдээж хийхгүй юм. ISIS-ийг байгуулж, санхүүжүүлж өгсөн юм шүү дээ.
2015-10-02
Зочин:
Зарим фото жишээ нь, Сирийн аврах албаны ажилтан нэгэн охиныг тэвэрсэн зургийн тайлбар нь Оросууд айлуудыг бөмбөгдөж, 33 энгийн иргэн амь үрэгдэв гэсэн тайлбартай. Харин он сар нь 9.25 буюу 7 хоногийн өмнөх зураг байв. Сирийн нөхцөл байдлыг улам муутгах зорилготой бүрэн зохион байгуулалттай найрал хамтлаг ажиллаж байна гэж Москва үзэж байна. Ийнхүү мэдээллийн дайн ч зэрэг эхлэв ээ.
2015-10-02
Зочин:
ОХУ терроризмын эсрэг кампанит ажиллагаа эхлэхтэй зэрэгцэн, дэлхийн сошиал сүлжээгээр энгийн иргэд хохирогч болсон тохиолдлуудын тухай мэдээллүүдээр бөмбөгдөж эхлэв. Тэдгээр нь Барууны томоохон масс медиагаар ч давталттайгаар гарч эхлэжээ. Эхний өдөр Сири дахь IS-ийн төв командууд, зэвсэг, түлшний нөөцийн 8 байг агаараас бөмбөгдсөн. Энэ бүх бай хүн ам суурьшсан төвийн бүсээс хол байгаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд дургүйцлээ илэрхийлэн хэлжээ. Оросууд террористуудыг биш, энгийн хүн амыг бөмбөгдөж байна, мөн довтолсон бүсэд ямар ч IS террористууд байхгүй гэсэн мэдээллүүд цацагдаж. Сэтгүүлчид Ash Carterийг нотолгоо өгөхийг шаардаж байна гэсэн титртэйгээр барууны мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Оросын Зэвсэгт хүчнээс асуу, Пентагоноос биш ээ хэмээн тодорхой тайлбар шаардсан сэтгүүлчдийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ёжилжээ. Зарим фото жишээ нь, Сирийн аврах албаны ажилтан нэгэн охиныг тэвэрсэн зургийн тайлбар нь Оросууд айлуудыг бөмбөгдөж, 33 энгийн иргэн амь үрэгдэ
2015-10-02
Зочин:
Та нар хаанаас мэдээлэл аваад л тархиа цгаалгаад байдаг юм бэ дээ.
2015-10-02
Зочин:
хэ хэ. Яг үнэн.
2015-10-02
Зочин:
сөрөг хүчин ч бай асадын эсрэг бол устгах хэрэгтэй
2015-10-02
oros:
tegeed you gej chadval horigloodohl doo usa naraa kkk
2015-10-02
Зочин:
хэ хэ. Яг үнэн.