С.Зоригийн хэргийг хурдан илрүүлэх хэрэгтэй

Монгол Улсын Их хурлын намрын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын Л.Болд “Өнөөдөр Ардчилсан хувьсгалын нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн амь насаа алдсан өдөр. Иймд түүний дурсгалыг хүндэтгэх хэрэгтэй” гэдэг санал оруулснаар гишүүд бүгд суудлаасаа босож хүндэтгэл илэрхийллээ.
Харин УИХ-ын дарга З.Энхболд “Манай хууль хяналтын байгууллагынхан одоо хүртэл энэ хэргийн зангилааг тайлж, учрыг олж чадаагүй байгаа. Энэ үгээр тэдэнд нөлөөлөх гэсэнгүй. Харин хуулийн дагуу ажлаа шуурхайлж, энэ хэргийг хурдан илрүүлэх хэрэгтэйг сануулж байна” гэв.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ