Мөргөлийн үеэр амиа алдсан иргэдээ оршуулав

img

Саудын Араб улсын Мекка хотоос таван км-ийн цаана байрлах Мина хотноо өнгөрсөн долоо хоногт хаж мөргөлийн үеэр эмх замбараагүй байдал үүссэн билээ. Мөргөлчид чулуугаар чөтгөрийг зайлуулах шашны ёслол үйлдэж байхад багана нурсан. Хаж мөргөлийн үеэр 769 хүн амиа алдсаны 239 нь Ираны иргэн байсан хэмээн тус улсын Засгийн газраас мэдээллээ.

 

Ираны удирдлагууд мөргөлийн үеэр амиа алдсан иргэдийнхээ цогцсыг өчигдөр хүлээн авсан бөгөөд тусгай бунханд оршуулсан болохыг тус улсын Ерөнхийлөгч Хасан Рухани мэдэгдсэн байна. Тэрбээр АНУ-ын Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлын үеэр Саудын Арабын удирдлагуудыг хохирогчдын гэр бүлд нөхөн төлбөр олгож, албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан юм.

 

Амиа алдагсдын тоо 700-д хүрсний дараа Саудын Арабын эзэн хаан Салман Ибн Абдул Азиз аль Сауд эмгэнэл илэрхийлж, хаж мөргөлийг хугацаанаас нь өмнө зогсоосон билээ.

 

Хаж мөргөлийн үеэр Пакистаны 36, Балбын 11, Энэтхэгийн 14, Бангладешийн 6, Индонезийн 41, Камероны 24, Нигерийн 54, Египетийн 55, Ираны 239, Иракийн 1, Филиппинийн 1, Голландын 1, Туркийн 1, Сомалын 8, Алжирын 7, Саудын Арабын 405 иргэн амиа алджээ. Цагдаагийнхан амиа алдсан 10 хүний улс болон нэрийг тогтоож чадаагүй байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ