МАН-ын бүлэг завсарлага авлаа
Монгол Улсын Их хурлын намрын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг материалтай танилцаж амжаагүй гэсэн шалтгаанаар тав хоногийн завсарлага авлаа.
Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Ц.Нямдорж гишүүний хүсэлтээр ажлын хэсэг байгуулахаар болж, ирэх долоо хоногийн пүрэв гаригт хэлэлцэхээр болж хойшлуулав.
Харин одоо "Төрийн цэргийн бодлогын үндэс" баримт бичгийн төслийг хаалттай хэлэлцэж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ