Талийгаач амиа хорлосон байх магадлалтай

Нийслэлийн Засаг дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгтийн хүү П-г бусдын гарт амь насаа алдсан, хорлогдсон гэх мэдээлэл өчигдөр цахим хэвлэлүүдээр цацагдсан.
Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна. Хэргийн газар хийсэн үзлэг, анхан шатны дүгнэлтээр талийгаач П-г амиа хорлосон байх магадлалтай гэж дүгнэсэн. Бусдад хорлогдсон эсвэл амиа хорлосон гэдгийг эцэслэн тогтоогоогүй байна гэж цагдаагийн байгууллагын эх сурвалж мэдээллээ.
ЦЕГ-ын шуурхай удирдлага, мэдээллийн төвд энэ сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр “Зуун модны” зусланд “ландкруйзер” маркийн машинд хүн нас барсан байна гэдэг дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид ажилласан. Зарим хэвлэлд мэдээлсэн шиг ар гэрт нь мэдэгдэлгүй олон хоносон зүйл байхгүй. Тэр даруйд нь мэдэгдэж, шинжилгээ хийхэд оролцуулсан гэлээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ