Аяллын клубууд өрсөлдөнө

Энэ долоо хоногийн амралтын өдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болно. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулын алхалтыг “Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар явуулахаар болжээ. Аяллын маршрут нийт 17.5 км үргэлжлэх бөгөөд шилдэг баг тамирчдыг шалгаруулна. Монгол улсад дотоодын аялал жуулчлал болон уулын аяллыг хөгжүүлэх, клубуудын хооронд туршлага судлуулах,нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөдНийслэлийн Аялал жуулчлалын газраас“Хайрхан аялагч клуб”-ыг дэмжиж ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ