Хар, цагаан жагсаалт гаргах хөдөлгөөн өрнөж эхэллээ

img

 

2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвших боломжтой болон нэр дэвшүүлж болохгүй улстөрчдийн хар, цагаан жагсаалтыг  гаргах ажлыг өнөөдрөөс эхлүүлж буйгаа Монголын залуучуудын холбооноос  мэдэгдлээ.

 

1992-2016 оны УИХ-д болон орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл болсон 100 хар үйл явдлын жагсаалтыг бүтцийн бүх шатны байгууллагуудаас авсан судалгаагаар болон олон нийтээр нэрлүүлэн гаргах аж.  Жагсаалтад орсон үйл явдлуудад оролцоогүй улстөрчийг цагаан жагсаалтад бүртгэн, иргэдийг дэмжихийг уриалах аж.  Харин үйл явдлыг санаачилсан, гүйцэтгэсэн, зохион байгуулсан этгээдийг олон нийтийн санал асуулгаар нэрлэж хар жагсаалтад бүртгэх юм байна. 2016 оны сонгуулиас урьдаж энэхүү жагсаалтын үр дүнг олон нийтэд танилцуулж нийгэмд эерэг өөрчлөлтийн суурийг бий болгохыг зорьж буйгаа МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат хэлэв.

 

Жагсаалтыг  гаргахдаа иргэдийн санал асуулга болон олон нийтийн сүлжээгээр, МЗХ-ны www.myf.mn шилэн системээр нэрлүүлэх юм байна. Олон нийт хүлээн зөвшөөрч хамгийн олон удаа нэрлэгдсэн үйл явдлын жагсаалтыг он цагийн дарааллаар тус сайтад байршуулах юм байна.

 

“Хулгайчгүй Монголын төлөө” уриан дор зохиогдож буй тус хөдөлгөөнийг өнөөдрөөс эхлэн 2016 оны УИХ, орон нутгийн сонгууль хүртэл өрнүүлэх аж.

 

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ЦАГААН ЖАГСААЛТААР Р.Амаржаргал Ж.Батзандан М.Батчимэг О.Баасанхүү С.Бямбацогт Сундуй Батболд С.Ганбаатар Л.Гантөмөр Ц.Даваасүрэн Ц.Оюунгэрэл Х.Тэмүүжин Ч.Хүрэлбаатар Л.Энх-Амгалан З.Энхболд М.Энхболд Н.Энхболд Ц.Нямдорж Ж.Энхбаяр
2016-05-13
өвөө:
Жинхэнэ эх орлнч ажил.
2016-05-01
зочин:
Ер нь их зөв санаачлага Сонгогчдын мэдлэгт их нэмэр болно. Дэмжиж байна.
2016-05-01
zochin:
hudlaa shoovudan daa
2015-10-04
zgchin:
ed nar chadhgyi dee ynench bain gej baihgyi chanaasa tom uls torchid diin gar hol bolno tiimes ed chahgyi oorsdiinho humuusig garga chin
2015-10-04
Fifty Shades of Grey:
Fifty Shades of Grey Saarluudyn yaahav?
2015-10-04
Зочин:
Наад зохион байгуулж байгаа ажлын үр дүнгээс чинь болж сонгуулий үеэр үймээн самуун гэмт хэрэг гарвал та нөхөд хариуцана шүү
2015-10-03
azaa:
demjij bn.
2015-10-03
zochin:
Hehehe.uursdiiguu neg har tgd huniig uneleh hemjeend bgaaga eruul hun bol oilgono.harin ta nar.....
2015-10-03
Зочин:
Намынхан нь хар жагсаалтанд ороод ирэхээр больчихдог юмаа харж байгаарай
2015-10-02
Зочин:
Шал худлаа шоудаж байна сонгуулийн жил бур л жагсаалт гаргана гэдэг тэгээд гаргасан юм байдаггуй л байхгуй юу даа
2015-10-02
zaluu:
Ene bas neg mungu oloh arga oljee.
2015-10-02
irgen:
Umnu ni gargana gej bsan yasan be? Naadax chin odoo shantaajiin xeregsel l bolloo
2015-10-02
Irgen:
Kue mon tsagaa olson zuil sedej ehluulsen bna shuu. Odoo l neg yum eh oron uls mini zov golidroldoo oroh ni dee geseen bodol toroh bolloo. Tegehgui bol bur neg buruu zamaar budaa teegeed baisan yum. Zuunii avilgalchin gazriin naimaachin eh ornoosoo urvagsad eldev mongoo martdag ene ter geed buh hulgaichuudiig ilchilsen shig ilchil. Zorigtoi baitsgaa. Eldev nam evsel fraktsiin nuluund orj tenegtev.
2015-10-02
Зочин:
Ардчилсан намын мөнхбатаа чи наад жагсаалтдаа сайханбилэг ахаа эхлээд бич
2015-10-02
Зочин:
Хулгайчгүй Монголын төлөө хамтдаа
2015-10-02
Зочин:
Сайн бна бүдийг хар цагаанаар нь ангилаад 2016 оны сонгуульд хар жагсаалтанд орсон гаруудыг гаргахгүй байх хэрэгтэй
2015-10-02
Зочин:
Дэмжиж бна
2015-10-02
Бобо:
хөгшин бухны насгүй болсон малнуудыг бүгдийг нь Миний Монголын хөрснөөс арчааад өг. Дэмжиж байна
2015-10-02
уянга:
Дээрэнгүй зан, авлига, хүнд суртал гээд бугширсан балиар зүйлсээр дүүрэн энэ нийгмээс залхаж байна. Та бүхэнд амжилт хүсье. Заавал муу, хар бараанаас салгаж өгөөрэй
2015-10-02