Улаанбаатарт 18 градус дулаан байна

2015 оны 10 дугаар сарын 5-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон говийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгаар 19-24 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 18-20 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
эх сурвалж: tsag-agaar.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ