Өнөөдөр болох үйл явдлын тойм

12.30 цагт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр аян зохион байгуулах талаар мэдээлэл өгнө. Энэ үеэр холбогдох мэдээллүүдийг авах боломжтой. Сэтгүүлчдийг урьж байна. 91989890
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Монголчуудыг эдийн засгийн хямралаас гаргах, залуу бизнес эрхлэгчдийг хятад улсын зах зээлд гаргах боломжийн талаар танилцуулна. МЗХ-ны Залуучуудын Бизнесийн Байнгын Хороо Утас: 99086418 88101990
Нийслэлийн ЗДТГ-ын А танхимд
10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигаар 10 дугаар сарын 7-ны өдөр Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолын ажиллагааг зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийнэ. Сэтгүүлчид Та бүхэн хүрэлцэн ирнэ үү. 99666553
HI-FI CD shop-ийн гаднах талбайд
13:00 цагт залуу уран бүтээлч, дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар "Жаргалтай айл манайх" нэртэй уран бүтээлийн хоёрдох цомгийнхоо нээлтийн өдөрлөгөө хийнэ.
БСШУЯ-д
12:30 цагт Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан БСШУЯ-аас оны шилдэг багш, сургууль, цэцэрлэгүүдийг тодруулдаг уламжлалтай билээ. Оны шилдгүүдийг тодруулах арга хэмжээ болно. Энэ үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр монголын багш нар нартаа баяр хүргэж, шилдэг багш нараа алдаршуулах юм. Сэтгүүлч та бүхнийг урьж байна. тодруулах бол 98119897
Хэвлэлийн Хүрээлэнд
11:00 цагт Элэгний Б вирусын эсрэг үндэсний хэмжээний хөтөлбөр эхлүүлж байгаа талаар Эрүүл Мэнд, Спортын Яам, Нийгмийн Халамж Үйлчилгээний Газар, Монголын Элэгний Эмгэг Судлалын Холбоо, Хаппи Веритас оношилгооны төвийн мэргэжилтнүүд мэдээлэл хийнэ.
12:00 цагт Да хүрээ захыг СХД-рүү нүүлгэх болсонтой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ