Хэт даврагчид япон иргэнийг хөнөөжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Япон эрийн аминд хүрсэн болохоо хүлээн зөвшөөрсөн тухай “CNN” агентлаг уламжлав. Өнгөрөгч амралтын өдөр Японы иргэн Бангладеш улсад амиа алдсан бөгөөд толгой тус газраа буудуулсан хэмээн цагдаагийн газраас мэдээлжээ.
Энэхүү аллагаас гурван хоногийн өмнө тус улсад Испанийн иргэн буудуулж амиа алдсан юм. Дээрх хоёр аллагыг “Халифын вант улс” бүлэглэл захиалсан болохоо өчигдөр твиттер хуудсынхаа тусламжтай олон улсад мэдэгдсэн байна. Аллагын шалтгаан нь тодорхойгүй байгаа юм.
Амиа алдсан Японы иргэнийг Хоши Кунио гэдэг бөгөөд 65 настай аж. Тэрээр олон жил Бангладеш улсад амьдарсан аж. Цагдаагийнхны мэдээлснээр түүнийг Ранкпур дүүрэгт байхад нь халдаж, аминд нь хүрчээ. Алуурчид Куниогийн аминд хүрснийхээ дараа мотоциклээр хэргийн газраас зугтаажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ