Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй

img

Нийслэлийн Налайх хотын 6 дугаар хороо /Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 70 км-ийн зайд / "Гүнжийн сүм" гэдэг газарт /У-107014’ Ө-48005’/ энэ сарын 3 буюу өнгөрөгч бямба гаригийн 17:30:00 цагт 3.5 магнитуд, 17:30:58 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоёр удаагийн давтамжтайгаар болсон тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлэв.

 

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, хохирол учраагүй байна. Мөн нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол, Налайх дүүргүүдийн нурах магадлалтай 25 барилга байгууламжид үзлэг, шалгалтыг зохион байгуулахад ямар нэгэн эвдрэл гэмтэл, ан цав, цууралт илрээгүй гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ