Хэт даврагч болсон охид мэдэгдэл хийв

img

Энэ оны эхээр Британийн гурван охин Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элссэн юм. Тэд Лондон хотноо найзынхаа хуриманд оролцохоор яваад сураггүй алга болсон билээ. Охид Турк улсаар дамжин Сири улсад очсон байна. Тэд өнгөрсөн тавдугаар сард хэт даврагчидтай гэрлэсэн болохоо твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

 

Хэт даврагч болсон ихрүүд болох Салма, Захара нар өчигдөр 20.54 минутад фэйсбүүкийнхээ тусламжтай өөрсдийгөө хэрхэн аж төрж буйгаа мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Салма “Бид үнэхээр жаргалтай байна. Биднийг хайж, бидэнд санаа зовних хэрэггүй. Үнэхээр жаргалтай байна” гэсэн бол Захара “Тиймээ, бид жаргалтай байна. “Халифын улс”-д элсч, энэ улсын нэгээхэн хэсэг болсондоо баяртай байна. Мөн үлдсэн амьдралдаа энэ улсад хүчин зүтгэх болно” гэж фэйсбүүктээ бичжээ.  

 

Британийн Засгийн газар өнгөрсөн пүрэв гаригт тус бүлэглэлд элссэн нь тодорхой болсон Британийн иргэдийн эсрэг хориг тавьж, гадаад паспортыг нь хүчингүй болгохоос гадна данс зэргийг нь царцаахаар болсон юм. Ерөнхий сайд Дэвид Камерон хэт даврагч болсон охид болон Британи, АНУ-ын иргэний аминд хүрсэн Жихади Жоны эсрэг хориг тавихаа мэдэгдсэн ч тэднийг амьд эсэхийг тогтоогоогүй гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Uheesui.3aimshig
2015-10-06
Зочин:
үнэндээ энэ охины эцэг нь их сэжигтэй этгээд гэсэн
2015-10-05
Зочин:
HALTAR PISDANUUD
2015-10-05