О.Баасанхүү намаасаа хөөгдөх үү

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн гэх жиргээ “твиттерт” цацагдаад сан бол өнөөдөр саарал ордонд яригдаж, нэлээд бодитой болсон гэх мэдээллийг албан бус эх сурвалж мэдээллээ.
Ийм асуудал яригдсан нь Өршөөлийн хуультай холбоотойгоос гадна намын даргынхаа тухай ярьсан яриа, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Тулгатай заамдалцсан зэрэг хэрэгтэй нь холбоотой гэнэ.
О.Баасанхүү “Асуудлын гол нь Ц.Элбэгдоржоос л болсон. Прокуроруудыг дуудаад л орилж хашгичаад унасан. Манай намынхан бүгд сонин байдалд орсон. Шүүхээр тогтоогдоогүй байхад хэнийг хэн ч гэмт хэрэгтэн гэж зарлах ёсгүй. Би 2017 онд Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгч болно гэж боддог байсан. 2016 онд УИХ-ын гишүүн болно гэж бодож байгаа шүү дээ. Дүүгийнх нь өмнөөс ахыг нь шоронд хийсэн. Ах нь нэгэнт шоронд орчихсон учраас дүүгээ шоронд оруулахыг хүсэхгүй шүү дээ” гэх мэтчилэн ярьжээ.
Мөн “Нам дотор юу ч болоогүй. Нам дотор янз бүрийн л хүмүүс байгаа. Сэтгэцийн өвчтэй хүн ч байгаа. Оюун ухаантай хүн ч байна. Чадалтай, чадалгүй, хэн нэгний өмнөөс ажил хийдэг, өөрийнхөө ажлыг хийлгэдэг ч хүн бий. Нам гэдэг бол хамт олны цуглуулга. Өнөөдөр өөрийг нь дарга болгоогүй байхад дарга гээдбодчихсон хүн ч байгаа. Б.Тулга бол намын жирийн гишүүний хувьд санаа зовж болно. Өршөөлийнхуульдээр дарангуйлал ороод Ерөнхийлөгчийн булчин нэмэгдэх нь гэж санаа зовж байгаа гэж ойлгож байгаа.
Ер нь бол үг хэлээ илэрхийлэхдээ хувь хүний хүмүүжлээс хамаараад маш буруу илэрхийлдэг. Тэр нь олон хүнд өгөөш болдог. Олон хүн олзолдог. Тийм үйлдэл хийдэг нь буруу. Төрийн ордон, коридорт гишүүд муудалцдаг. Гэхдээ дараа нь сайн уу гээд л цай уугаад, инээгээд явдаг. Муудалцахдаа бид хогийн үг хэрэглэдэггүй. Ална гэдэг үг бол хамгийн аймшигтай үг. Хүн малыг ч ална гэж хэлдэггүй. Малыг муулна гэж ярьдаг. Тийм учраас төрийн өндөр албан тушаал хаших ирээдүйтэй залуу хүний хувьд ухамсраараа өөрийгөө засах хэрэгтэй. Яагаад гэвэл нэг л өдөр асуудал үүснэ” хэмээн ярьсан байна.
Ямартай ч, урт хэл хүзүү орооно гэдгийн үлгэр болж, О.Баасанхүү гишүүнийг намын дотоод асуудалд оролцохыг хориглоод байсан бол одоо хөөх дээрээ тулсан бололтой. О.Баасанхүү хэрвээ намаасаа хөөгдвөл сул гишүүн болох аж.
Б.Тогтох
СЭТГЭГДЭЛ БИЧИХ