Элэгний В вирустай 5000 хүнийг эмчилгээнд хамруулна

img

“Хаппи веритас” оношлогооны төв элэгний В вирусын эсрэг үйлчилгээтэй “Тенофовир” эмийг үйлдвэрлэгч АНУ-ын Мylan компанитай гэрээ байгуулж, уг эмийг 5000 хүнд хөнгөлөлттэй үнээр олгох болсноо мэдээлэв.

Эрүүл мэнд, спортын яам, Ази номхон далайн элэгний эмгэг судлалын холбоо, Нийслэлийн элэгний эмгэг судлалын холбоо, Нийслэлийн халамж үйлчилгээний газар болон “Хаппи веритас” оношилгооны төв хамтран “Тенофовир” эмийн үйлдвэрлэгч АНУ-ын Mylan компанитай гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд Монгол Улсад элэгний В вирусын эсрэг эмчилгээ хийх “Амьжиргаа” төслийг хэрэгжүүлж эхэлжээ.

Амьжиргаа төсөл 7 сард эхэлж туршилтын журмаар эхний ээлжинд 350 хүнд хөнгөлөлттэй үнээр “Тенофовир” эмийг олгосон. Уг эмийг хэрэглэсэн хүмүүсийн  үр дүн сайн байгаа учир төслийн үндсэн үеийг эхлүүлж, 5000 хүнийг уг эмийн курс эмчилгээнд хамруулах болсныг “Хаппи веритас” оношлогооны төвийн менежер Г.Ганбат хэлж байв.

Уг эм манай улсын  “Омбол” эм ханган нийлүүлэх төвд нэг сарын хэрэглээ нь 58 төгрөгөөр зарагддаг.  Харин төсөлд хамрагдсан 5000 хүн Хаппи веритас төвөөс 30 мянган төгрөгөөр худалдан авах аж.

Эмчилгээг хийлгэхийн тулд элэгний В вирусын шинжилгээг зайлшгүй хийлгэсэн байх шаардлагатай бөгөөд шинжилгээгээр “В” вирустэй нь тогтоогдсон хүн уг эмэн эмчилгээг хийлгэх юм байна.

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
С вирусээ эмчилж чадаагүй байж юун В вирус эмчлэх вэ? Ард түмнийхээ зовлонгоор тоглож ханахгүй улсууд юм аа. Эрүүл мэндийн салбар тэр дундаа элэгний өвчнийг эмчлэх тал дээр дэлхийд нэгт бичигдэж байгаа Франц эмчлэх эмээ гаргаж авч чадаагүй байгаа шүү дээ. Ард түмэн минь наад хулхинууддаа хулхидуулваа!!!!!!!!
2015-10-06