”Буянт-Ухаа-I” хорооллын цэцэрлэгийн нээлт болно

09:00 цагт: МХЕГ-аас зохион байгуулж буй аяны хүрээнд "Хүн бүрт зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгоё" зөвлөгөөн МҮЭСТО-нд болно.
10:00 цагт: "Дархан цаазат Богд хан уул" номын нээлт БОНХАЖЯ-ны Хаан танхимд болно. Нээлтэнд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг болон номын зохиолч, эрдэмтэн судлаачид оролцоно.
10:00 цагт: НИТХ-ын даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж байгаа БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг НИТХ-ын дарга Д.Баттулга хүлээн авч уулзана. Уулзалт НЗДТГ-ын Б танхимд болно.
11:00 цагт: Худалдан авах ажиллагааны газраас өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:40 цагт: "Буянт-Ухаа 1" хороололд шинээр байгуулагдсан 120 хүүхдийн ортой 223-р цэцэрлэгийн нээлт болно.
12:00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Эрдэнэтийн иргэд хууль бус газар өмчлөлийн талаар хэвлэлийн бага хурал хийнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ