186.3 мянган тонн буудайг гурил үйлдвэрлэлд нийлүүлнэ

Ургац хураалт үргэлжилж байна. Энэ сарын 2-ны байдлаар улаанбуудайн хураалт 37.6 хувьтай, төмсний хураалт 75.6 хувьтай, хүнсний ногооны хураалт 74.7 хувьтай явагдаж байна.
Нийтдээ 108.3 мянган га-гаас 92.0 мянган тонн буудай, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4,4 мянган тонн тосны ургамал хураан аваад байна. Энэ нь нэг га талбайгаагаас 8.3 цн буудай, 110.5 цн төмс, 107.4 цн хүнсний ногоо, 17.0 цн малын тэжээлийн ургамал хураан авч байгаа үзүүлэлт юм.
|
УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ |
|||||
Д/Д |
Таримлын төрөл |
Хураах талбай (га) |
Хураасан талбай (га) |
Хувь |
Нэгжийн ургац (цн)
|
Нийт ургац (тн)
|
1 |
Үр тариа |
297407 |
110445 |
37.1 |
8.5 |
93395 |
|
Үүнээс: Улаанбуудай |
287300 |
108300 |
37,6 |
8.3 |
92055 |
2 |
Төмс |
12177 |
9208 |
75.6 |
122.2 |
112560 |
3 |
Хүнсний ногоо |
6463 |
4830 |
74.7 |
109.5 |
52879 |
4 |
Тэжээл |
53718 |
10835 |
20.1 |
14.8 |
16053 |
5 |
Тосны ургамал |
55186 |
8258 |
14.9 |
6.8 |
4456,8 |
Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах аж. Харин гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гараад буй.
Ургац хураалтад нийтдээ 1123 комбайн, 599 жатка, 826 үтрэмийн техник, 463 төмс, хүнсний ногоо хураах техник ажиллаж байна. Ургац хураалтын ажилд 1100 гаруй цэргийн албан хаагч 650 оюутан залуучууд гэрээгээр ажиллаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ