Кундуз хотыг америкчууд бөмбөгдөв

img

Америкчууд Афганистаны Кундуз хотыг бөмбөгджээ. Энэ тухай “www.npr.org” мэдээлэв.

 

 

Америкийн бөмбөгдөгч онгоцууд Афганистаны Кундуз хот дахь “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага руу халдаж, 22 хүний аминд хүрчээ.  Хэрэг явдал өнгөрөгч бямба гаригт болсон бөгөөд америкчууд 21.50 цагийн орчимд тус эмнэлгийг дэлбэлжээ. “Амиа алдагдсдын ихэнх нь орон нутгийн эмч болон олон улсын “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ажилчид. Амиа алдагсдын тоо 2-3 дахин нэмэгдэж болзошгүй” хэмээн Афганистаны Засгийн газраас мэдээлэв.

 

Энэхүү үйл явдлаас болж НҮБ-ын удирдлагууд дургүйцлээ илэрхийлсэн бол америкчуудыг хариуцлагаа хүлээх ёстой хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдэгдэж, энэ хэргийн үнэн, худлыг тогтоохын тулд олон улсын шүүхэд хандахаа тус байгууллагаас мэдэгдсэн байна. “Энэ бол санаатай аллага” хэмээн тус байгууллагын тэргүүн мэдэгджээ.

 

Америкчууд яагаад Кундуз хотод агаараас цохилт өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа ч Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр “Хэт даврагч “Талибан” бүлэглэл Кундуз хотыг эзэлсэн учир цэргийн ажиллагаа явуулсан. Бид хэт даврагчдыг устгах зорилгоор агаараас цохилт өгсөн” гэсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт Афганистаны Засгийн газар Кундуз хотыг “Талибан” бүлэглэл эзэлж, эрхээ тогтоосон хэмээн мэдээлсэн байна. Энэхүү мэдээллийг үгүйсгэж “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас “Кундуз хот аюулгүй байгаа. Талибанчууд Кундуз хотод нэвтэрч чадаагүй. Америкчууд агаараас цохилт өгөх нь хэтэрхий эрсдэлтэй” гэж мэдэгдсэн байна. Тус байгууллага энэхүү мэдэгдлээ Цагаан ордон, Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн цахим шуудан болон Пентагоны хэвлэлийн алба руу илгээсэн ч хожимджээ.

 

Кундуз хот аюулгүй хэмээн мэдэгдсэн ч америкчууд агаараас цохилт өгч, ийнхүү 22 хүний аминд хүрэв. Яагаад америкчууд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Ганигийн зөвшөөрөлгүй Кундуз хотод халдав.

 

“Санаатай аллага, санамсаргүй аллага гэдэг нь тодорхойгүй байгаа ч америкчууд нүүдлээ хараагүй үйлдлийнхээ төлөө тусгаар улс шиг хариуцлага хүлээх ёстой” хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хатуухан мэдэгдсэн байна.

 

Тус мэдэгдлийн дараа АНУ-ын Төрийн бичгийн дарга Жон Керри Афганистанчуудаас уучлалт гуйсан ч Пентагоны тэргүүн Эштон Картер “Бид хэт даврагчдад цохилт өгсөн. Мөн бид тус эмнэлэгт цохилт өгөөгүй. Бидэнтэй зэрэгцэж хэт даврагчид халдлага үйлдсэн бололтой” хэмээн мэдэгдэж, Керриг зэмлэсэн байна. Картер “Төрийн нарийн бичгийн дарга хууль бус мэдэгдэл хийлээ. Пентагон алс хязгаарын ажиллагааг хариуцан ажиллаж байгаа” гэсэн байна.

 

“Талибанчууд Кундуз хотыг эзэлсэн үү. Тэгвэл үгүй” хэмээн тус улсын Батлан хамгаалах яам мэдээллээ.

 

Засгийн газар тус хотыг эзлэгдсэн хэмээн мэдээлсэн бол Ерөнхийлөгч, гишүүдтэй санал нэгдэхээс эрс татгалзаж байна. Тэрбээр “Цөөн тооны талибанчууд хотод нэвтэрсэн. Хараахан Кундуз хэт даврагчдын эзэмшлийнх болоогүй байна” гэж хэлжээ. Ерөнхийлөгч америкчуудын гэнэтийн ажиллагааны талаар тайлбар хийхээс татгалзсан ч “хэт даврагчид ухрах ёстой” гэсэн байна.

 

Ийнхүү эргэлзээтэй, буруутан нь тодорхойгүй үйл явдлаас болж 300 мянган иргэнтэй Кундуз хотынхон ямар ч эмнэлэггүй болов. Энэхүү үйл явдлын дараа олон улсын байгууллагын ажилчид тус хотыг орхин гарч, кундузчууд хүндхэн байдал оржээ.

 

Олон улсын анхаарлын татаад буй энэхүү хэрэгтэй холбоотой Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр эмгэнэл илэрхийлж “Энэхүү хэргийг АНУ-ын Батлан хамгаалах шалгаж байгаа” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Орос ,Америк адилхан бөмбөгдөж адилхан л энгийн иргэд харамсалтайгаар өртөж байгаа Бид яг хажууд нь байгаа биш хөмөрсөн тогоон дотороо байгаа юм шиг заавал хэн дуртай тархи угаагчын үгэнд үнэмшиж аль нэгнийг нь худалаа мандуулж хөөргөх хэрэг бна уу.Аяндаа цаг хугацаа харуулнаштээ.
2015-10-06
Зочин:
ta nar ter amerikiin tsagdaa nariig haraarai you tubees unen tawitsan garuud bainale. buusund hutga gargaj baigaa yum shig l buu ene teree gargaad l buun sur hehe
2015-10-06
Зочин:
Америкийн БХЯ-ныхан дураарай авирлаж бөмбөгдөлт үйлдснээ илчилж чадахгүй л байнадаа. Оросууд баталгаатай мэдээллийг үндэслэж бөмбөгдаж байгаа шүү
2015-10-06
Зочин:
АМерик өөрсдийнхөө зохиосон хийсэн кинон дээрээ л баатар. амьдрал дээр ацнууд шүү дээ.орос дэлхийн дайсныг устгаж байхад америк эмч өвчтөнүүдийг л гөрөөлж байна.
2015-10-06
Зочин:
novshnuuuuuuuuuuuuuuuuuuuuuud
2015-10-06
Зочин:
Энэ Америкууд баллаж байна доо. Зэвсэг нь технологи нь цэрэг энгийн хүнээ ялгахгүй байна уу. Нисгэгч нь айсандаа бөмбөгөө хамаагүй мулталж байна уу. Ямар ч байсан түүхэндээ дайнд ялж үзээгүй улс гэж ийм л байдгийм байна
2015-10-06
Зочин:
Amerikiin iim duraaraa zagnah uildel hurees heterchee.
2015-10-06