Халдагчийн гэрээс зэвсэг олджээ

img

 

АНУ-ын Орегон мужид байрлах “Umpqua Community” коллежид өнгөрөгч долоо хоногт зэвсэгтэй этгээд халдлага үйлдэж, 13 хүний аминд хүрч, долоон хүнийг гэмтээсэн билээ. Цагдаагийнхан халдлага үйлдсэн этгээдийг буудаж, аюулгүй болгосон юм. Гэмт этгээдийг Крис Харпер Мерсер гэдэг. Тэрээр 26 настай байжээ. Түүний халдлага үйлдсэн шалгаан тодорхойгүй байгаа ч гэрт нь шалгалт хийсэн цагдаагийнхан 9 ширхэг галт зэвсэг хураан авчээ.

 

Цагдаагийнхан хэргийн газраас зургаан ширхэг галт зэвсэг олсон юм. Крисийн танилуудын мэдээлснээр тэрээр сүүлийн саруудад гэрээсээ гарахаа больж, ихэнх цагаа интернэтэд зарцуулдаг байсан гэв. “Түүнийг халдлага үйлдсэн шалтгааныг интернэт дэх зах хязгааргүй сөрөг мэдээллээс болсон байх магадлалтай” хэмээн Орегон мужийн захирагч Кейт Браун мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ