Бруклин ихэртэйгээ уулзахыг хүсэв

Их Британийн хамгийн алдартай хос хөлбөмбөгчин Дэвид Бекхэм болон загвар зохион бүтээгч Викториа Бекхэмийн хамгийн том хүү 16 настай Бруклин Бекхэмтэй тун төстэй хүү Америкийн Юта мужид амьдардаг тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүүг Ноах Шау гэдэг бөгөөд 14 настай аж.
Ноах Шау өнгөрсөн сард Бруклиний өөрийн инстаграмдаа нийтэлсэн зурагтай адилхан байдлаар зургаа авахуулж фэйсбүүктээ байршуулаад “Би америк Бруклин байна” гэж бичжээ. Бруклин хэмээн андуурахаар Ноахын зурагт хоёрхон цагийн дотор фэйсбүүкчид 4500 лайк дарсан байна.
Интернэтийн ертөнцөд хормын төдий алдаршсан Ноах твиттертээ “Бруклин хоёулаа уулзах уу” гэж жиргэжээ. Энэхүү жиргээнээс 2.30 цагийн дараа Бруклин “Надтай адилхан юм. Гэхдээ миний уруул дээр мэнгэ байхгүй. Уулзахад бэлэн байна. Дэндүү сонирхолтой байна” гэж хариу жиргэсэн байна.
Ноах уруулынхаа дээд талд мэнгэтэй юм. Хүүгийн аав Жасон “Хүүгээ мэнгээр нь л танилаа. Тэд үнэхээр адилхан юм” гэж ярьжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ