Дэд сайдыг томилохгүй

img

 

 

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

 

 

 

 

Дунд хугацааны стартегийг баталлаа

 

 

 Тэрбээр:

 

-Засгийн газрын хуралдаанаар Төрөөс аж үйлдвэрийн талаар хэрэгжүүлэх дунд хугацааны стартегийг баталлаа. 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  Аж үйлдвэрийн талаар баримтлах цогц бодлогыг баталж, тэргүүлэх салбар болгох зорилтыг тавьсан. Энэ хүрээнд хийгдсэн чухал алхмын нэг нь Засгийн газрын бүтцэд Аж үйлдвэрийн яамыг байгуулж, сайдыг томилсон. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд  олон яаманд салангид байсан хүнд болон хөнгөн үйлдвэрийн бодлого, экспорт, импортын  аж үйлдвэрийн технологийн парк, чөлөөт бүсийн асуудлыг багтаасан нь дэвшилтэт алхам болсон гэж үздэг. Монгол Улсад аж үйлдвэрийн бодлогыг төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил гэсэн цогц байдлаар хөгжүүлж тэргүүлэх салбар болгохын тулд  УИХ-ын тогтоолоор Аж үйлдвэрийн бодлогыг баталсан. Стратеги зорилтоо 5 жилээр төлөвлөсөн. Ойрын үед аж үйлдвэр тогтвортой хөгжлийг дэмжсэн, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл байна. Экпортын чиг баримжаатай, импортын бүтээгдэхүүн орлосон  үйлдвэрлэлийг илүү дэмжих бодлого барьж байна. Төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагааны явцад бодлогоо  хэрэгжүүлэх зорилтыг тавьж байгаа.  Аж үйлдвэрийн салбарын ил тод байдал,  шударга өрсөлдөөнийг бий болгоход онцгой анхаарна.  Орчин үеийн шинжлэх ухааны  зах зээлд гарч байгаа техникийн дэвшил, иновацийг ашигласан үйлдвэрийг дэмжих нь зүйтэй гэсэн зарчим барьж байна. Ойрын таван жилд дээр стратегийг барьж ажиллана. Энэ чиглэлд яам, тамгын газар, орон нутгийнхан ч төлөвлөгөө гаргаж ажиллахыг даалгасан. Жил бүрийн улсын төсөвт энэ зорилтыг хэрэгжүүлэх хөрөнгийг тусгах, гадаадын зээл тусламж, дотоодын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авч энэ бодлогыг хэрэгжүүлэхийг Сангийн болон Аж үйлдвэрийн сайдад даалгасан гэлээ.

 

Эгийн голын УЦС-ыг концессоор барина

 

Эгийн голын УЦС-ын урьдчилсан шатны дэд бүтцийг концессийн гэрээгээр барихыг Хөрөнгө оруулалтын газарт даалгажээ. БНХАУ-ын 827 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Эгийн голын УЦС-ыг барина. Энэ цахилгаан станц 315 мВт-ын хүчин чадалтай. Жилдээ 660 сая кВт-ын  эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай. УЦС нь цахилгааны тохиргоо хийх өндөр үр дүнтэй байдаг. Энэ станцыг барьсаны дараагаар 5.7 тэрбум шоо метр эзлэхүүнтэй цэвэр усны усан сан бий болно гэж тооцоолжээ. Энэ нь байгаль цаг агаарт эерэг нөлөө үзүүлэх аж. Дэд бүтцэд нь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, зам, гүүрүүд урьдчилсан шатны дэд бүтцэд ордог байна. Энэ байгууламжийг Засгийн газар өөрөө барих үүрэг хүлээсний дагуу концессийн шалгаруулалт явуулсан байна. 98 сая ам.долларын өртөгтэй ажлыг хийх Хөрөнгө оруулалтын газрын урилгад олон компани оролцсоноос Хятадын томоохон групп шалгарсан ажээ. Энэ компани нь олон улсын үнэлгээгээр дэлхийд эхний 50-д ордог. Нөгөө талаасаа усан цахилгаан станц, зам, гүүр, далангийн ажилд туршлагатай компани гэнэ. Дэлхийд хүчин чадлаараа нэгдүгээрт ордог УЦС-ын 70 гаруй хувийг гүйцэтгэсэн туршлагатай компани аж. Дэд бүтцийн ажлыг 13 сарын хугацаанд гүйцэтгэхээр гэрээнд тусгажээ. Энэ ажилд 500 гаруй ажиллах хүчин шаардлагатай гэнэ.  Үүний 3/1-д  Монголын иргэд ажиллах боломжтой гэж үзжээ. Мөн туслан гүйцэтгэх компаниуд оролцох юм байна. 

 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томилсон уу?

 

-Хоёр сайдын саналыг үндэслэн Төрийн нарийн бичгийн дарга нарыг сэлгэн томилсон.

 

-Дэд сайд нарын томилгоо явагдах болов уу?

 

-Дэд сайдгүй байна гэсэн зарчим барьж байгаа. Үүнийг УИХ дахь бүлгүүд  дэмжсэн. Тийм учраас нэмж шинээр томилохгүй.  2016 оноос дэд сайдгүй байх төсөл явж байгаа. Хэрвээ дэмжигдвэл одоо үүргээ гүйцэтгэж байгаа дэд сайдууд 2015 он дуусахад чөлөөлөгдөнө гэсэн үг. 

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hamgiin hereggui oron too bol ded saiduud nertei manuuhai nar!
2015-10-07
Иргэн:
1, 31 нь монгол ажилчид гэсэн чинь юу гэсэн үг вэ 366 Хятад 166 Монгол ажиллах юмуу Юу болоод байнаа? 2, энэ тэгээд баригдаад хэдээр цахилгаанаа зарахийн Салхин станц шиг бас аймаар үнэтэй зараад тэрнийхээ татаасийг бас ард түмнээс авах гэж байна уу
2015-10-06
XUTSAA:
Ta nar odoo boltol ed nariin yrisand ynemshij bna uu.
2015-10-06