З.Баянсэлэнгэ: Зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ

img

Иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд байгаа зүйл бол орон сууцны урьдчилгаа төлбөр болох 30 хувийн 20-ыг нь төр засаг батлан даах асуудал. БХБ-ын сайд асан Д.Цогтбаатар энэ ажлыг эхлүүлсэн ч “түүхий” чигээр нь үлдээгээр ажлаа өгсөн.


Гэхдээ тэрбээр бүх асуудал шийдэгдсэн гэж иргэдэд мэдээлснээс болоод бага сага асуудал үүсээд байгаа. Мөн иргэд энэ шийдвэр нэг мөр шийдэгдэхийг хүлээж, яах бол гэсэн айдастай суугаа нь үнэн.


Тэгвэл УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Орон сууцны  ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох ажлыг хэрэгжүүлнэ. Энэ асуудалтай холбоотой маш олон санал манай яаманд ирж байгаа.  Өмнөх сайдын үед гаргасан энэ ажлыг цааш нь үргэлжлүүлж  авч явна. Иймд иргэд “Яах бол” гэж  сандрах хэрэггүй.



Албан бичиг боловсруулалт болон гэрээн дээр гарын үсэг зурах л үлдээд байгаа. Таван талт гэрээ хийгдэнэ. Энэ гэрээтэй холбоотой техникийн ажлууд явагдаж байна. Зээл олгох арилжааны банкуудтай эцсийн түвшинд ярилцаж шийдвэрлэх асуудлууд бас бий.


Гэрээнд гарын үсэг зурах талууд саналаа өгчихвөл хэрэгжээд эхэлнэ. Яамны зүгээс хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Хөгжлийн банк 2016 он хүртэл батлан даалтын 20 хувийг гаргана. 2016 оноос хойш энэ баталгаагаа арилжааны банкуудаар гаргах уу, хөгжлийн банкаараа гаргах уу гэдгийг шийднэ” гэжээ. 


Н.Болд


Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Гүйх нохаад баах нохаа саад гэж баянсэлэнгэ барилгын яамныханы тэртэй тэргүй хийж байгаа ажилд саад болохгүй байвал их хэрэг болно.
2015-10-07
Зочин:
Баянсэлэнгэ нэг л юмыг ойлгохгүй байна. Энэ бүхнийг цогтбаатар хийсэн болохыг, бас одоо барилгын яамныхан хийж байгааг, өөрийнх нь хэрэг огт байхгүй болохгыг л ойлгохгүй байна.
2015-10-07
Зочин:
Баянсэлэнгэ нэг л юмыг ойлгохгүй байна. Энэ бүхнийг цогтбаатар хийсэн болохыг, бас одоо барилгын яамныхан хийж байгааг, өөрхийнх нь хэрэг огт байхгүй болохгыг л ойлгохгүй байна.
2015-10-07
Зочин:
Gariin useg zurah l uldsen um bol Tsogtbaatar ajlaa tuuhiigeer ni orhiogui um bna. Bayanselenge yu hiij chadaaj. hunii hiisen ajliig l ooroo hiisen meteer yarij bga biz.
2015-10-07
Зочин:
hudlaa bitgii yaraid bai
2015-10-07
Za ene:
10huvi gedeg mongogui humuusiig deerelhdeg ulam l orond oruulj bga yum nasaar ni
2015-10-06
zocin:
10hubiig zonhon zaluuczyyd ad zaluu ger byld ogwel yamar be,gadnii uls orond zaluu ger bylee demjeed 20hubiig uls daadag ,tyrczlaga baidag.tyynees bicz hyn byrd demii baih,tegeed cz salbaraa medehgyi said nertei manuuhai yaz azil hiij cag ongoroodog boloo,sybilagcz mergejiltei hyniig eryyl mendiin yamd uhgyidee
2015-10-06
Зочин:
Янхан
2015-10-06
Зочин:
Банкуудыг зээлийн хүүг бууруулах арга хэмжээ аваач
2015-10-06