НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн шинэчлэгджээ

img

 

НИТХ-ын Тэргүүлэгчид Пүрэв гарагт шинэ бүрэлдэхүүнтэй хуралдаж, “Автомашингүй гудамж” төслийг хэрэгжүүлэх тухай, Зарим гудамж байгууламжийг нэршүүлэх тухай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд  өмчлүүлэх газрын байршил  хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Мөн их дээд сургууль коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн сурагч оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглахад баримтлах журмыг хэлэлцэх юм байна. НИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд НИТХ-ын  ээлжит 29-р хуралдаанаар  өөрчлөлт оруулсан бөгөөд НИТХ-ын Тэргүүлэгчээр Ц.Алтанцэцэг, Д.Амарбаясгалан, Ц.Баатархүү, Ц.Буяндалай, Н.Баяраа, С.Үнэн, Д.Энхсайхан нар сонгогдон ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ed nar iim ih mongoor yadiin ternii orond oor ymand zaartsuul
2015-10-07
нитх:
нитх-ын гишүүдэд цалин урамшуулал энэ тэр байх шаардлагагүй
2015-10-06
нитх:
нитх-ын гишүүдэд цалин урамшуулал энэ тэр байх шаардлагагүй
2015-10-06