Кадыров матар барив

Бүгд Найрамдах Чечень улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров нүцгэн гараараа матар барьж, нуурнаас гаргаж буй видео бичлэгээ өөрийн инстаграм хуудастаа байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр матар барьсан шалтгаанаа “Чеченьд ямар ч дайсан халдаж чадахгүй” гэж тайлбарлажээ.
Ерөнхийлөгч барьсан матраа гэртээ тэжээх сонирхолтой байгаа ч хэтэрхий эрсдэлтэй учир зөвлөхүүдийнхээ зөвлөгөөгөөр амьтны хүрээлэнд өгөхөөр болжээ. Кадыров матраа Сашил гэж нэрлэсэн байна.
Харин сэтгүүлчид Кадыровын үйлдлийг “Путинтэй барьцахаас гадна илүү гарах оролдлого хийж байна” хэмээн мэдээллэх болжээ. Учир нь өнгөрсөн гуравдугаар сард Путин Крымд айлчлах үеэрээ бар сургаж буй бичлэгээ интернэтэд байршуулсан юм.
Кадыров, Путинтэй барьцах нь элбэг. Тэрбээр Оросын төрийн тэргүүнийг дуурайж жүдо болон морин спортоор хичээллэх болсон билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ