Цэнхэр тасалбарыг ЗТЯ олгоно

img

Улс хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ОХУ-ын зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв, Авто тээвэрчдийн холбооноос олгодог. Гэтэл 15 мянган төгрөгийн үнэтэй зөвшөөрөл 700 мянган төгрөг хүртлээ үнэ нь өсч, дамлан худалдагдах болсон. Энэ талаар ЗТЯ-ны АЗТБХЗГ-ын дарга Д.Доржхандаас тодруулахад:

 

- ОХУ манай улсын иргэд визтэй зорчдог байхад Монгол Улс жилдээ 2000 орчим ийм зөвшөөрөл авдаг байсан. Энэ онд эхний ээлжинд авсан 2000 зөвшөөрөл гуравдугаар сард дууссан. Дахин 500-гаар хоёр удаа, 1000-аар нэг удаа авсан ч наймдугаар сард дуусч, дахин 1000 ширхгийг авах хүсэлтээ ОХУ-ын Тээврийн яаманд тавиад байна. Эрэлт ийн өсөж байгаа нь үнэ хөөрөгдөх шалтгаан болсон гэж үзэж байна. Зам, тээврийн сайд М.Зоригт үнийн энэ хөөрөгдлийг зогсоох  үүргийг бидэнд өгсөн. Тиймээс манай яам Авто тээврийн үндэсний төвтэй хамтран улс хооронд зорчих цэнхэр тасалбарыг олгож байхаар болсон. Энэ сард багтан ирэх 1000 тасалбарыг Зам тээврийн яамнаас олгоно гэсэн хариултыг өглөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

энхээ:
төрийн байгууллага ийм ажил хийх гэж дээ яаманд байдаг хүмүүс гэхээр ухаантнууд юм уу үгүй илүүдэл орон тоо хийх юмгүй болоод тасалбар тараах гэж байгаа юм биш үү зоригт сайд аа ийм тэнэг алхам х ийж болохгүй хүнийг нь соль шударга хүмүүс байгаа шүү
2015-10-07
zochin:
Naranpurev gedeg nuhur damlaj zardag sh dee
2015-10-07