Автобус компаниуд мөнгөгүйгээс ажил хаяжээ

img

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа зарим аж ахуйн нэгжүүд өнөөдөр өглөөнөөс эхлэн түр зогсолт хийсэн байна. Тэд түр зогсох болсон шалтгаанаа  техник,  сэлбэг хэрэгслэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг  өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа юм байна. Тиймээс санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлжээ.


Одоогоор  “Зорчигч тээврийн нэтгэл” ОНӨААТҮГ-ын  автобусууд болон  “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компаниудын 430 тээврийн хэрэгслэл үйлчилгээнд явж байгааг Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Мөн өнөөдрийн  дотор асуудлыг шуурхай шийдвэрлэж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа юм байна  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

б.хосбаяр:
Автобусын жолооч кондуктор нар мөнгө дундаас нь иддэг болохоор одоо бүх орлого нь улсад очдог болсон болохоор цалин нь дэндүү бага санагдаж байгаа байлгүй дээ
2015-10-09
Зочин:
Ta 2 bitgii hutsaa humsaldag bsan munguchin bhgui bolchhoor uhchihgeed bnuu kkk
2015-10-08
Зочин:
Ажил хаяж байж асуудалаа шиидсэн дээр харин энэ асуудалын хохирлыг Батүүл.Баттулга 2 оос гаргуулах хэрэгтэй энэ 2 хотын иргэдээр үнэхээр тоглож бна шүү 8 сарын 15хойш хотын иргэдийг хохироож чадаж бна шүү энэ 2 шоронд хии энэ авилгалтай тэмцэх газар юу хииж бна
2015-10-07
zochin:
Ymar ch tulubluguugui ajil shuud hiisen ter hotiin udirdlaguud bolon avtobus baaziin udirdlaguudad hariutslaga tootsmoor wm
2015-10-07