Сонгуулийн маргааныг 21 хоногт шийдвэрлэнэ

img

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Су.Батболд нарын гишүүд санаачлан боловсруулжээ.

 

МАН-аас  санаачилсан улс төрийн 22 нам оролцсон “Үндэсний зөвшилцөл” уулзалтаас Сонгуулийн хуулийн төсөлд хамтран ажиллахаар 32 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллажээ. Хуулийн төсөлд улс төрийн нам, иргэд, судлаачдын саналыг тусгасан байна. Энэ хуулийн төслийг боловсруулахад АН-аас бусад бүх нам оролцжээ.  Уг хуулийн төсөлд нэг тойрог нэг мандаттай байх, сонгогчдын саналыг гар аргаар давхар тоолох, улс төрийн намаас нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэх зэрэг нийт найман өөрчлөлтийг тусгажээ. Мөн сонгуультай холбоотой маргаан, гомдол нэхэмжлэлийг тухайн нутаг дэвсгэрийн харьяалах захиргааны шүүх  бүрэлдэхүүнтэйгээр 21 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэж байхаар тусгажээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ