О.Содбилэгийн ажлыг С.Эрдэнэ булаав уу

ХАХНХ-ын яамны сайд С.Эрдэнэ Хөвсгөл аймагт ахмадын асрамж сувилалын газар улсын хөрөнгөөр барьсан байдаг. Тэрбээр, нээлтийн ёслолыг хийхээр Хөвсгөл аймгийг зориод очтол өмнөх өдөр нь УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан давхиж очоод нээлт хийгээд тууз хайчилсан талаар өмнө нь манай сайт мэдээлж байсан билээ.
Тэгвэл эрхэм сайд С.Эрдэнэ энэ удаад өөр хэн нэгний ажлыг булааж тууз хайчилж орхисон бололтой. УИХ-ын гишүүн О.Содбилэг Эрдэнэт хотод баригдсан ахмадын ордоны зардлыг төсөвт суулгах талаар чамгүй хөөцөлдөж, нэг ч өдөр анхаарал сулруулахгүй холбогдох бүх хөрөнгө мөнгийг гаргуулж бариулжээ. Гэтэл эрхэм гишүүн Улаанбаатарт ажилтай байх хойгуур С.Эрдэнэ сайд давхиж очоод тууз хайчилж орхижээ.
Үүнд нь дургүйцсэн О.Содбилэг гишүүн бухимдсан сэтгэгдлээ өөрийн твиттер хуудсандаа оруулсан байна. Эрхэм гишүүн “Миний бие амласнаа биелүүлж Эрдэнэтийг босголцсон буянтай ахмадууддаа Ахмадын ордон бариулах төсвийг маш их тэмцэл дунд улсын төсөвт суулгаж батлуулж чадсан. Баригдах явцад нь байнга хяналт тавьж, төсвийн хөрөнгө оруулалт нь зогсохгүйгээр барилгын ажил бүрэн дуусах нөхцөлөөр хангасан билээ.
Харин нэгэн өдөр миний бие Улаанбаатарт ажилтай байх үеэд барилга дуусч, улсын комисст хүлээлгэж өгөөгүй байхад нөгөө Ахмадын ордонг маань АН-ынхан Эрдэнэтээр дайрч өнгөрөхдөө тууз хайчлах церемони хийгээд, нээгээд явчихжээ. Миний бие өөрийн хөөцөлдөж босгосон ахмадуудын ордондоо ахмадуудтайгаа инээлдэн хөөрөлдөн суух нь тууз хайчилснаас илүү сайхан дурсамж надад үлдээж байна...Эрдэнэтийн ахмадууддаа энэхүү ордонг өөрсдийн хэрэгцээнд сайхан ашиглахыг хүсье” хэмээсэн байна.
Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ