Таван хүний 1 нь тарваганы түүхий эрхтэн залгисныг тогтоожээ

Эрүүл мэнд, спортын яам, ХӨСҮТ-өөс хэвлэлийн бага хийлээ. Хурлаар тарваган тахал өвчний өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Сүүлийн жилүүдэд тарваган тахал өвчний байгалийн голомт идэвхжиж, энэ онд Хөвсгөл, Ховд, Өвөрхангай, Завхан аймгуудаас тарваган тахлын өвчин илэрчээ. Мөн энэ онд 9 хүн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор бүртгэгдэж, 3 хүн өвчилсөн болох нь батлагдаж, 2 хүн нас барсан гэдгийг хэвлэлийн хурлын үеэр дуулгав.
Мөн сүүлийн үед хүмүүс тарваганы түүхий эд эрхтэн залгивал өвчин эдгэдэг гэсэн ам дамжсан яриагаар эрүүл мэндээ хордуулж, бүр нас барж байна. Мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаагаар 5 хүн тутмын 1 нь тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг нь тогтоогджээ. Хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд тарваганы түүхий элэг залгисан хүн барсан юм.
Тарваганы түүхий эд эрхтэн аливаа өвчинд сайн гэдгийг шинжлэх ухаан батлаагүй. Харин ч өвчинд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байгааг ард иргэдэд анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ