Автобус компаниудад өдөр бүр орлого шилжүүлдэг

img

Улаанбаатар смарт карт ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлаар нийтийн тээврийн орлого болох 14 тэрбум төгрөгийг аж ахуй нэгжүүдэд шилжүүлсэн тухай мэдэгдлээ.

 

 

Улаанбаатар смарт карт ХХК-иас хоёр сарын орлогын мөнгөө авч чадаагүй. Иймд техник, сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг өгөх боломжгүй болсноос түр зогсолт хийсэн гэдэг тайлбарыг зарим нийтийн тээврийн  компаниудаас мэдээлж байсан. Тэгвэл долоодугаар сарын 29-ны өдрөөс хойш нийт 14 тэрбум төгрөгийг өдөр бүр аж ахуй нэгжүүдэд зохих журмын дагуу хуваарилсан гэдгийг Улаанбаатар смарт карт ХХК-иас мэдэгдлээ.

 

Нийтийн тээврийн 21 аж ахуй нэгжийн 1000 автобусанд Удирдлага мэдээллийн цахим системийг байршуулсан. Ингэснээр өдөрт  дунджаар 180-200 сая төгрөг төвлөрдөг. Орлогыг  өдөрт нь  аж ахуй нэгжүүдэд шилжүүлж байсан учраас орлогыг нь өгөөгүй гэдэг мэдээлэл худлаа гэж  үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ хэлэв.

 

Мөн хүн тээвэрлэснээр биш ажилласан цагаар нь орлогыг нь ижил тэнцүү хуваарилж байгаа учраас зарим компанийн орлого өсч, заримынх нь буурсан.  Энэ нь түр зогсолт хийх  шалтгаан  болсон байж болзошгүй гэдэг тайлбарыг өгөв.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хулгай хийлгэхгүй байхаар уур хүрээд байна.:
Хувийн компаний эзэд хулгай хийж болохгүй болохоор нь уур нь буцлаад автобусаа явуулахгүй байгаа байх. Тэр ажил хаясан компаний эзэд улсад 1,6 тэрбум төгрөгний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байгаа этгүүд. Тэгэхлээр шугамаас автобустай нь гаргаж болохгүй юу. Өөр шинэ автобустай, хулгай хийдэггүй улсууд зөндөө байж байга.
2015-10-08
б:
Мөнгө хураагчгүй бид ч мөнгө төлөөд хэрүүл уруулгүй сайхан л байна. Шинэ юманд удахгүй даснаа. Бид нар хотын тээврийн хувьд үнэхээр том алхам хийлээ. Үүл баатар түүний багийханд баярлаж байна аа.
2015-10-08
зочинф:
Мөнгө шилжиж байгаан үнэн байх. Гэхдээ автобус компаний ашиг гэж гарч ирэхээргүй болчихоод байхад яаж ажиллахын бэ?
2015-10-08
zochin:
yzvgan guih ni tyynees ilyy devshil um
2015-10-08
Зочин:
Дэвшилтэт үйлчилгээг дэмжих хэрэгтэй. Дэлхийн хөгжилтэй орнууд бүгд ийм үйлчилгээнд шилжсэн.
2015-10-08
zochin:
yzvgan guih ni tyynees ilyy devshil um
Зочин:
кондукторгүй үйлчилгээ үнэхээр дэвшил юмаа
2015-10-08