Цагдаагийн 20 алба хаагч хуримаа хийлээ

Улаанбаатар хотын 376 жилийн ойг тохиолдуулан Гэрлэх ёслолын ордон, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран цагдаагийн алба хаагчид гэрлэх ёслолын ордонд гэр бүлээ батлуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа газар, хэлтсийн 20 алба хаагч хуримаа хийлээ. Энэхүү үйл ажиллагаанд гал голомтоо бадраагаад олон жил хамт амьдарсан цагдаагийн алба хаагчид оролцсноороо онцлогтой юм. Олон хүүхдийн ээж, аав болсон ч ийнхүү хуримын ордонд гэрлэх ёслол хийж байгаа алба хаагчдад гэр бүл, үр хүүхдүүд, аав ээж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын удирдлагууд, мөрдэс нэгтэй алба хаагчид оролцож баяр хүргэлээ.
Гэрлэх ёслолын ордон өмнө нь энэхүү үйл ажиллагааг Онцгой байдлын Ерөнхий газар, Автобусны компаниуд болон олон газартай хамтран зохион байгуулжээ.
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ