Хэт даврагчдад машин нийлүүлж буйг шалгана

img

Японы “Toyota” компанийн удирдлагууд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хаанаас “Toyota” брэндийн машинтай болж буйг шалгахаар болжээ. Энэ тухай тус компанийн Америк дахь салбарын албан ёсны төлөөлөгч “Киодо” агентлагт мэдээлсэн аж.

 

“Toyota” компани 2012 оны долоодугаар сараас Сири улсад үйл ажиллагаа явуулахаа зогсоосон юм. Гэвч Сирийн нутаг дэвсгэрт явж буй хэт даврагчдын цувааны бичлэгээс харахад тус бүлэглэлийн автомашинуудын гуравны хоёр нь “Toyota” компанийн машинууд болохыг тогтоожээ. Хэт даврагчид мөн  “Hilux”, “Land Cruiser” зэрэг компанийн жийп машин ашиглаж байгаа нь тогтоогдсон байна.

 

“АНУ-ын тагнуулууд хэт даврагчдад автомашин нийлүүлж буй улс болон хувь хүнийг тодруулахаар ажиллаж байгаа” хэмээн “NHK” агентлаг уламжлав. Энэ асуудалд Токиогийн удирдлагууд АНУ-ын Засгийн газар болон Батлан хамгаалах яамаас туслалцаа хүсч, нааштай хариу хүлээн авчээ.

 

“Тагнуулын мэдээллээс харахад хэт даврагчдын эзэмшилд дээрх компаниудын 500 гаруй автомашин байгаа” хэмээн Пентагоны тэргүүн Эштон Картер мэдэгдсэн байна.  Тэрбээр “Хэт даврагчид биднээс дутахааргүй техник төхөөрөмжтэй байна. Тэд нээлтээ хийгээд удаагүй байгаа автомашин зэргийг ашиглаж байна” гэж хэлжээ.

 

Сэтгүүлчид Картерээс “Хэт даврагчдыг хэн зэвсэг болон автомашинаар хангаж байна” гэж асуухад тэрбээр “Бүх зүйл тодорхой байна. Гэхдээ мэдээллээ баттай болгох хэрэгтэй” гэж хариулжээ.  “CNN” агентлаг “Картер ОХУ-ын Засгийн газрыг сэжиглэж байгаа” гэж мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Arab:
Dubaigaas niilluulj bgaa
2015-10-13
Зочин:
haha orosuudiig sejiglej baigaa genee haha
2015-10-10
Зочин:
Teneg hun huurch bgaa yum shig orsuudiig shijigleed bhdaa yahav dee
2015-10-09